Dream Camp | Courses
Corporate LogoCorporate Logo
  • НҮҮР
  • ҮЙЛЧИЛГЭЭ
    • Зуны ээлж
    • Өвлийн ээлж
    • Тэмүжин зуслан
    • Өдрийн аялал
    • School camp
    • Зуслангийн багш бэлдэх хөтөлбөр
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  • ХОЛБОО БАРИХ
Corporate LogoCorporate Logo
  • НҮҮР
  • ҮЙЛЧИЛГЭЭ
    • Зуны ээлж
    • Өвлийн ээлж
    • Тэмүжин зуслан
    • Өдрийн аялал
    • School camp
    • Зуслангийн багш бэлдэх хөтөлбөр
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  • ХОЛБОО БАРИХ

ҮЙЛЧИЛГЭЭ

  • Нүүр хуудас
  • arrow_forward_ios
  • Үйлчилгээ
  • Зуны ээлж
  • Өвлийн ээлж
  • Өдрийн аялал
  • School camp
  • Зуслангийн багш бэлдэх хөтөлбөр
  • Temujin camp
  • Бусад
Course Meta
06/05-06/10
"БЯЦХАН МАНЛАЙЛАГЧ" 7 дадал ээлж

Бид "Аз жаргалтай хүүхдийн 7 дадал" хөтөлбөрийг зуслангийн орчинд явуулж буй бүх үйл ажиллагаандаа оруулдаг онцлогтой. "Бяцхан манлайлагч" ээлжийн хувьд бага ангийн хүүхдүүдэд бие даан амьдарч сурах, зөв дадлын учир шалтгааныг ойлгон амьдралдаа хэвшүүлэх зорилгоор нас, бие, сэтгэлзүйн онцлогт нь тохируулан тоглоомын аргаар заадаг. Хөтөлбөрийн хувьд дадлын учир утга дээр төвлөрч хүсэл мөрөөдлийг нь тодорхойлох, гэр болон сургуульдаа хэрхэн эерэг үр дүнтэй байх тал дээр хүүхдүүд маань сурдаг байгаа.

₮375'000

Дэлгэрэнгүй arrow_forward
Course Meta
06/10-06/17
"DREAM GOAL" Хөлбөмбөгийн ээлж

"Мөрөөдөл ОУ-н хүүхдийн төв" нь сүүлийн 7 жилийн турш хөлбөмбөг сонирхогч хүүхдүүддээ зориулан "Монголын хөлбөмбөгийн холбоо'-той хамтран хөлбөмбөгийн сургалттай ээлжийг зохион байгуулж ирсэн. Анхны амрагч хүүхдүүдээс маань үндэсний өсвөрийн лигийн тамирчид төрөн гарсан амжилттай түүхийг бүтээсэн. Энэ жил хөлбөмбөгийн спортыг дэмжих, спортоор өөрийгөө сорих, бие даан суралцах, бусадтай хамтрах, багийн ажиллагааны ур чадварыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон дахин зохион байгууллахаар төлөвлөөд байна.

₮525'000

06/17-06/22
"НАЙЗУУД" ээлж

Зуслан гэдэг үүрдийн нөхөрлөлийн эхлэл, мартагдашгүй дурсамжыг бүтээнгээ хамтдаа хөгждөг газар билээ. Энэ жил "НАЙЗУУД" ээлжинд ирсэн хүүхдүүддээ зориулан ОУ-н тоглоомын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж өөрийгөө нээж таних, бусдыг сонсож ойлгох, ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч нийгэм сэтгэл хөдлөлийн чадварт суралцах шинэ хөтөлбөрүүдийг бэлдсэн байна.

06/22-06/27
"LEADERSHIP" Манлайлал ээлж

"LEADERSHIP" Манлайлал ээлж нь өсвөрийн шилдэг удирдагчдыг бэлдэх, ирээдүйдээ итгэлтэй эх орныхоо үнэ цэнийг өргөх Монгол улсын иргэнийг төлөвшүүлэх сорилтот хөтөлбөртэй ээлж юм.

06/27-07/02
"ALL STAR" хамтдаа гэрэлтэе

Энэ ээлж нь бусдад өөрийгөө илэрхийлэх илтгэх урлагаар дамжуулан олон төрлийн харилцаа болон ярианы чадвар хөгжүүлэх онцлогтой.

₮375000
"ALL STAR" хамтдаа гэрэлтэе
₮375000

Энэ ээлж нь бусдад өөрийгөө илэрхийлэх илтгэх урлагаар дамжуулан олон төрлийн харилцаа болон ярианы чадвар хөгжүүлэх онцлогтой.

Дэлгэрэнгүй arrow_forward
Course Meta
07/02-07/09
"X-АЖИЛЛАГАА" Адал явдалт ээлж

Мөрөөдөл ОУ-н хүүхдийн төв нь сүүлийн 6 жилийн турш амьдрах ур чадвар олгож өөрийгөө сорих адал явдалт хөтөлбөртэй Х ажиллагаа ээлжийг хийж ирсэн. Х ажиллагаа ээлжийн өдөр бүр бүлгийн амрагчидад амьдралын турш хүн бүхний эзэмжих шаардлагатай ур чадваруудын анхан шатны мэдлэгийг олгодог. Тухайн олгосон мэдлэгтэй холбоотой даалгавруудыг хэрэгжүүлэх, экстрем үйл ажиллагаанд өөрийгөө сорьдог давуу талтай.

07/16-07/23
"INTERNATIONAL" Олон улсын ээлж

Олон улсын амрагчид ирж өөрийн орны соёлоос хуваалцах болон Монгол орны соёлоос суралцдаг соёлын солиолцооны ээлж. Бид энэ жил хятад, өвөрмонгол, солонгос, орос орны амрагчид авахыг зорин ажиллаж байна. Мөн энэ хугацаанд Индра институт, энэтхэгийн сургуулийн IT-н сургалтийг сонгосон хүүхдүүдэд хамтран оролцохоороо давуу талтай.

₮600'000

07/23-07/30
"DREAM LEAGUE" Сагсан бөмбөгийн ээлж

Мөрөөдөл ОУ-н хүүхдийн төв нь сүүлийн 7 жилийн турш сагсанбөмбөг сонирхогч хүүхдүүддээ зориулан жил жилийн дээд лигийн баг, дасгалжуулагч, тамирчин, багш нартай хамтран сагсанбөмбөгийн сургалттай ээлжийг зохион байгуулж ирсэн. Энэ жил сагсанбөмбөгийн дээд лигийн баг "Танан гарьд" - тай хамтран зохион байгуулах гэж байна.

07/30-08/06
"LIFE SKILL" Амьдрах ухааны ээлж

Өсвөрийн шилдэг удирдагчдыг бэлдэх, ирээдүйдээ итгэлтэй эх орныхоо үнэ цэнийг өргөх амьдрах ур чадварыг олгох сорилтот хөтөлбөртэй ээлж юм.

08/06-08/13
"OPEN MIND" Хамтдаа гэрэлтүүлье ээлж

Бид өнгөрсөн жил хүүхэд хөгжлийн сургалтийн төв "Diamond mind" академтай хамтран "Diamond mind" ээлжийг амжилттай зохион байгуулсан. Энэ жил дахин хамтран "Open mind" нэртэйгээр хамтран зохион байгуулахаар болоод байна.

08/13-08/20
"DREAM GOT TALENT" урлагийн ээлж

Сэтгэлзүй, сэтгэл хөдлөлийн боловсролыг урлагаар дамжуулан суралцах нь хүүхдүүдийн хувьд энэрэнгүй, мэдрэмжтэй хүн бож төлөвшихөд үр дүнтэй байдаг. Энэхүү ээлж нь урлагт дуртай, урлагийн хүн болохыг мөрөөддөг хүүхдүүддээ зориулан тэдний хүсэл мөрөөдөл, зорилгыг тодорхой болгох зорилготой. Олны танил урлагийн алдартай зочин багш нар, урлагийн наадам хийдгээрээ онцлогтой.

АМРАГЧИЙН БАРИМТЛАХ ЖУРАМ

АМРАГЧИЙН БАРИМТЛАХ ЖУРАМ
Дэлгэрэнгүй arrow_forward
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ БАРИМТЛАХ ЖУРАМ

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ БАРИМТЛАХ ЖУРАМ
Дэлгэрэнгүй arrow_forward

Өвлийн зуслан хөтөлбөрийн танилцуулга

“Мөрөөдөл ОУ-н хүүхдийн төв” НҮТББ нь сүүлийн 6 жилийн турш сурагчдын өвлийн амралтаар “WINTER CAMP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Зуны хөтөлбөрөөс онцлох үйл ажиллагаа нь цасны баяр, шинэ жил, амьдрах ур чадварын үйл ажиллагаа явагддаг онцлогтой.

Өвлийн зуслан хөтөлбөрийн зорилго

  • Тоглоомоор дамжуулж шалгалтын стрэсс бууруулах, нээлттэй болгох, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, бие биенийгээ танин мэдэх
  • Сэл хөтөлбөрөөр дамжуулж нийгмийн харилцаанд идэвхитэй оролцох, өөрийгөө болон бусдыг танин мэдэж хүндлэлтэй эерэг харилцааг бүрдүүлэх
  • Багийн ажиллагааны зуслангийн үндсэн хөтөлбөрөөр дамжуулж баг хамт олныг нэгтгэх
  • 7 дадал хөтөлбөрөөр дамжуулан хүсэл мөрөөдлөө тодорхойлох, эмх цэгцтэй амьдрах
  • Дэлгэцийн хамаарлыг арилгах, утга учиртай ойлголт өгөх.

Хамрах хүрээ: 7 - 17 нас

Courses
  • Үнэ:2023/10/01 тавигдана
  • Хугацаа:2023/10/01 тавигдана

Өдрийн аялалын танилцуулга

Хөтөлбөрийн зорилго:

Оролцоон дээр суурилсан тоглоом, сорилтот үйл ажиллагаа, танин мэдэхүйн хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд бүр өөрийгөө танин мэдэж бие хүн болох зан төлөвшлийн боловсрол олгох, бусдад өөрийгөө идэрхийлэх, шийдэл гаргах, асуудлыг шийдэх чадварт суралцах сэдэл өгөх зорилготой.

Хөтөлбөрийн зорилт:

  1. Өөрийгөө танин мэдэж, илэрхийлэх, боломжоо олж харах, түүнд тохирсон шийдэл гаргах.
  2. Бусдыг сонсож сурснаар өөрийгөө зөвөөр илэрхийлж хожил хожил шийдэлд хүрэх аргад суралцах.
  3. Аливаа асуудлын учир шалтгааныг мэдэхийг эрмэлздэг болох.
  4. Анги хамт олны уур амьсгалыг сайжруулж ялгаатай байдлаа хүндэтгэн үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг бууруулах.
  5. Хоногийн хөтөлбөрөөр дамжуулан мэргэжил сонгох болон SEL буюу нийгэм сэтгэл хөдлөлийн чадварт суралцах үйл ажиллагаа хэрэгжүүлэх.

Хамрах хүрээ

Өдрийн аялал: 7-16 нас

Хоногийн аялал: 14-17 нас

Courses
  • Үнэ:Үнэ: 75к-95к
  • Багш:Н.Дөл
  • Хугацаа:1 өдөр, 1 хоног
Холбоо барих

“SCHOOL CAMP” хөтөлбөрийн танилцуулга

Үндэслэл:

Орчин үеийн боловсролын хөгжлийн чиг хандлага зөвхөн академик суурьтай, багш төвтэй хэлбэрээс аажмаар татгалзаж, хүүхдийн оролцоог хангаж мэдлэгийг өөрөө бүтээх замаар сурч хөгжих оролцооны хэлбэрт шилжиж байна.

Боловсролын хүртээмж, тэгш байдал хангалтгүй байгаа завсрын энэ цаг үед хичээлээс гадуурх үйл ажиллагаа сургуулийн орчинд тэр бүр хангалттай явагдахгүй байгаа нь хүүхэд залуусын хөгжих төлөвших чөлөөтэй орчин нь цахим орчин болоод байна.

Мөн Ковидын дараах нийгмийн хямрал хүүхэд залууст амьд харилцааны дутагдал, өөрийгөө илэрхийлэх, харилцах хамтрах ур чадварын доголдолд байдлаар илэрч өсвөр, залуу үеийнхэн гэмт хэрэгт холбогдох, буруу дадал зуршилд автах зэрэг сөрөг үр нөлөөтэй юм.

Иймд хүүхдийн зуслангаар олгодог хүүхэд хөгжлийн хөтөлбөр нь зөвхөн зуны хугацаанд тодорхой хэсэгт бүлэгт хүрдэг байхаас илүү бүх хүүхдэд тэгш боломж олгох зорилгоор “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ, “Мөрөөдөл Олон улсын хүүхдийн төв” ТББ хамтран “School Camp” хөтөлбөрийг танхим болон зуслан хослуулсан байдлаар боловсруулаад байна.

Зорилго:

Хүүхэд, өсвөр насныханд өөрийгөө танин мэдэх, бусадтай харилцан хамтрах эерэг хандлага бий болгоход оршино.

Зорилт:

  1. Зорилго, хүсэл мөрөөдлөө тодорхойлох
  2. Өөрийгөө таньж мэдэх, хувийн онцлогоо тодорхойлох
  3. Өөрийгөө сэдэлжүүлнэ
  4. Бусдыг ойлгож сурна
  5. Багаар ажиллаж сурах

Хамрах хүрээ: Ахлах ангийн сурагчид

Хөтөлбөрийн ангилал:

“SCHOOL CAMP” хагас өдрийн хөтөлбөр

“SCHOOL CAMP” бүтэн өдрийн хөтөлбөр

“SCHOOL CAMP” 1 хоногийн хөтөлбөр

Courses
  • Үнэ:25к 50к 75к
  • Багш:Н.Анх-Эрдэнэ
  • Хугацаа:4 цаг, 8 цаг, 1 хоног
Холбоо барих

“DREAM COUNSELOR” зуслангийн багш бэлдэх хөтөлбөр

Санаачлан зохион байгуулагч байгууллага: Мөрөөдөл ОУ-н хүүхдийн Төв ТББ

Бид 2007 оноос хойш зуслан хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд хүний нөөц бэлдэх тэр дундаа бүлгийн багш бэлдэх нь зуслангийн үйл ажиллагааны хамгийн чухал зүйл байсан. Өнөөдрийг хүртэл зуслангийн багш бэлдэх сургалтыг НГБХЗХГ болон ГБХЗХГ, МҮЗХолбоо хамтран зун зуслан эхлэхээс өмнө 1-2 хоногт нэг удаа зохион байгуулдаг. Ихэнх оролцогчид нь МУБИС-ийн Нийгмийн ажлын дадлагын оюутнууд байдаг. Түүнчлэн тухайн сургалтад хамрагдаж амжаагүй бэлтгэгдээгүй багш нар ажиллах, зуслангийн багшид чиглэсэн байнгын хөгжүүлэлт, сайжруулалт байдаггүй зэрэг асуудлууд гарч байсан.

Зуслангийн орчинд хүүхэд хөгжих, амрах эрхийг хангах гол хүн бол зуслангийн багш байдаг. Гэвч хүүхдийн зусланд ажиллаж буй ихэнх багш нар онолын мэдлэг дутмаг, хүүхэдтэй ажилласан туршлагагүй шууд ажлын талбарт гардаг. Тиймээс Монгол улсын стандарт хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5633:2019, Peace Corps-оос гаргасан хүүхдийн зуслангийн гарын авлага, ХНХЯ-с гаргасан хүүхдийн эрхийн стандартын эмхэтгэл зэргийг үндэслэж онол, дадлага хосолсон зуслангийн багшийн хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүллээ.

Зуслангийн багш бэлдэх хөтөлбөрийн зорилго:

"Зуслангийн багш бэлдэх" хөтөлбөр нь хувь хүний зохион байгуулалттай, бие даан хөтөлбөр явуулах чадвартай, хүүхдийн эрх хамгааллын талаар бүрэн мэдлэгтэй зуслангийн багшийг мэргэшүүлэн бэлтгэх хөтөлбөр юм.

Зуслангийн багш бэлдэх хөтөлбөрийн агуулга:

12 модуль 120 цаг байна. (Онол 40 цаг, Сайн дурын ажил 8 цаг, дадлага 72 цаг)

Courses
  • Үнэ:1,500,000
  • Багш:Г.Заяа
  • Хугацаа:120 цаг

Тэмүжин зуслан

Тэмүжин зуслан нь зөвхөн 16 настай хүүхдүүдэд зориулсан Монголын өв соёл, түүх, нүүдэлчин ахуй амьдрал, урлаг соёл зэргээс үндэслэн гаргасан сорилтот үйл ажиллагаагаар дамжуулан амьдрах ур чадварийн хөтөлбөр явуулдаг.

Яагаад 16 нас вэ?

Өсвөр нас тэр дундаа 16 насанд иргэний үнэмлэхээ гардан авч Монгол улсын иргэн, бие хүн болон төлөвших гараа албан ёсоор эхэлдэг. Бид энэ үеэс эхлэн амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болох ирээдүйд хэн байх? Ямар мэргэжил сонгох талаар илүү нухацтай бодож эхэлдэг хамгийн чухал үе гэж хэлж болно. Энэ утгаараа 16 настай хүүхдүүдийг онцолж байна.

Тэмүжин зуслангийн зорилго

  • Өөрийгөө таньж мэдэн, бусадтай эерэг харилцаатай байх бие хүний зан төлөвшлийг эзэмших
  • Өөрийгөө сорьж, хязгаараа давж үзэх
  • Бие даан амьдрах, сонголт хийх, асуудал шийдэх ур чадварт суралцах
  • Багийн ажиллагааны ур чадварт суралцах

Хүчин чадал

Манай зуслан 1 ээлжиндээ 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ба 3 - 5 хүүхдийн багтаамж бүхий 12-15 монгол гэр, 60 хүүхэд хүлээн авах ресторан, боловсон нойл дууш, хичээлийн танхим, спорт талбай байдаг.

Байршил

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хэнтий нурууны баруун өмнөд салбар уулсд, далайн түвшнээс дээш 1200м өндөрт, Түшээ гүн, Баянголын үзэсгэлэнт хөндийд, Улаанбаатар хотоос 75км зайд байрладаг бөгөөд эргэн тойронд төрөл бүрийн ургамал ойгоор бүрхэгдсэн, байгалийн үзэсгэлэнт газарт оршдог.

Courses
  • Үнэ:400,000
  • Багш:Н.Дөл
  • Хугацаа:5 хоног
Эрүүл мэндийн шинжилгээний хуудас

Эрүүл мэндийн хуудсыг татан авч бөглөн авч ирнэ үү

Эрүүл мэндийн шинжилгээний хуудас
Татах arrow_forward
Corporate LogoCorporate Logo
  • Хаяг:
    Монгол улс, Улаанбаатар хот
  • Утас:
    +976 77711144
    +976 95191144
  • Цахим шуудан:info@dreamcamp.mn

Дотоод холбоосууд

  • Бидний тухай
  • Үйлчилгээ
  • Багш
  • Мэдээ мэдээлэл
  • Холбоо барих

Сошиал хаягууд

  •   Фэйсбүүк
  •   Инстаграм
  •   Youtube

Товхимол

Цахим шуудангаа үлдээж манай товхимолыг хүлээн аваарай

Copyright 2022 erxes Designed By erxes. All Rights Reserved