"Мөрөөдөл" ОУ-ын хүүхдийн зуслангийн захиралын
2022 оны 5-р сарын 25-ны өдрийн 01 тоот тушаалын хавсралт 2
БАТЛАВ/ЗАХИРАЛ:.........................................
АМРАГЧИЙН БАРИМТЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
-
Энэхүү дүрэм нь Мөрөөдөл зусланд амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхтэй холбоотой амрагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг зохицуулахад оршино.
-
Мөрөөдөл зуслангийн тус дүрэмтэй танилцсанаар амрагч нь дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
-
Энэхүү дүрмийг амрагчийн байрлаж буй өрөөний хана, хаалга зэрэг амрагч саадгүй, шууд харах, ил газар байршуулна.
ХОЁР. АМРАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
-
Амрагч нь дараах үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
-
Амралт эхлэхэд өрөө болон эд зүйлсийг хүлээн авах, амралт дуусахад холбогдох журмын дагуу хүлээлгэн өгөх.
-
Амралт эхлэхэд барьцааны 5000 /таван мянган/ төгрөгийг зусланд өгөх бөгөөд энэ нь зуслангийн эд зүйлс гэмтээх тохиолдолд суутгагдана.
-
Амрагч нь зусланд амрах хугацаанд гар утас болон үнэт зүйлсээ зуслангийн оффисд хадгалуулж, зуслан дуусахад буцааж авна.
-
Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслангийн хөтөлбөрийн цагийн хуваарийн дагуу бүлгийн багшийн удирдлаган дор аливаа үйл ажиллагаа, уралдаан тэмцээнд оролцох.
-
Зусланд мөрдөгдөх дүрэм журмыг чанд сахин мөрдөх.
-
Байгаль орчноо хайрлаж, зуслангийн эд хогшлыг ариг гамтай хэрэглэх, цахилгаан дамжуулах хэрэгслүүд /гэрлийн унтраалга, цахилгааны утас, разетка зэрэг/-тэй болгоомжтой харьцах, нэг разетганд салаалагчаар дамжуулан хэд хэдэн цахилгаан хэрэгсэл залгахгүй байх.
-
Зуслангийн багш болон бусад амрагч хүүхдүүдтэй зөв боловсон, хүндэтгэлтэй харилцах.
-
-
Амрагч нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
-
Эрүүл, баталгаатай хоол хүнсээр хангуулах.
-
Ая тухтай, аюулгүй орчинд амрах.
-
Өөрийн бие нас, хүйсний онцлогт тохирсон арга хэмжээ, хөтөлбөрт оролцох.
-
Зуслангийн үйл ажилагааны талаар санал, хүсэлт, гомдлоо зуслангийн захиргаанд тавих, шийдвэрлүүлэх.
-
Амралт дуусахад эд хогшилд эвдрэл гэмтэл гаргаагүй тохиолдолд барьцааг буцаан авах.
-
Зуслангийн багш, ажилтны ёс суртахуун, буруутай аливаа үйлдлийн талаар үзэл бодлоо илэрхийлэх, зуслангийн захиргаанд мэдэгдэх.
-
-
Дараах үйлдлийг хориглоно. Үүнд:
-
Зуслангийн эд зүйлс/хөнжил, гудас, ор, дэр, бүтээлэг/-ийг гадагш авч гарах мөн бусад өрөөнүүдэд аваачиж тавих, солих, ашиглах.
-
Ил гал гаргахыг хатуу хориглоно.
-
Зусланд архи, тамхи бусад хор учруулах хүнс, барааны зүйлс хэрэглэх.
-
Зуслангийн удирдлага, багшийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн зуслангийн нутаг дэвсгэр буюу хашаанаас гарч явах /ой мод , гол ус руу явах/
-
Бусдын ая тухыг алдагдуулах /чанга хашгирч, орилох, зодолдох зэрэг/
-
Орчноо бохирдуулах /Ил задгай бие засах, хог хаягдлыг зориулалтын бус газар ил хаях/
-
Өрөөгөө эзэнгүй эсвэл онгорхой орхих.
-
Зуслангийн эд зүйлийг эвдэж, гэмтээх, устгах.
-
Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах /энэ нь хулгайд тооцогдоно/
-
ГУРАВ. ХАРИУЦЛАГА
-
Өөрийн буруугаас зуслангийн эд хөрөнгө, бусдад хохирол учруулвал, хуульд заасан хариуцлагыг өөрөө буюу эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар хүлээнэ .
-
Өөрийн эд зүйлийг /гар утас ,тоглоом, үнэт эдлэл, бусад зүйлс/ бүрэн хариуцна. Өрөөгөө эзэнгүй эсвэл онгорхой орхиж явсан зэргээс эд зүйлээ алдаж, гэмтээсэн тохиолдолд зуслангийн зүгээс холбогдох арга хэмжээг авах боловч хохиролд хариуцлага хүлээхгүй.
-
Зусланд мөрдөгдөж буй дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд сануулах, амрах эрхийг хасч буцаах хүртэл арга хэмжээ авна. /зардлыг буцаан олгохгүй/
-
Зуслангаас зохион байгуулсан хөтөлбөрөөс гадуур дур мэдэн тоглож наадсанаас бэртэж, гэмтсэн тохиолдолд зуслангийн захиргаа хариуцахгүй.