Энэ зун Батсүмбэрт байрлах Мөрөөдөл олон улсын хүүхдийн зусланд ажилласан. Анх удаагаа зуслангийн багш хийхэд яаг хүүхэд насандаа очсон юм шиг санагдаж билээ. Автобуснаас буугаад л яаанаа яаж 10 хоног өнгөрөөнөө гэж бодож байсан. Тэгтэл үнэхээр хурдан өнгөрсөн санагдана. Зуслангийн хөтөлбөр бол чанартай, хүүхэд бүхэнд хүртээмжтэй, хүүхдүүд зөвхөн амрах биш хөтөлбөрийн дагуу өөрсдийн сонирхолоороо сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, cornhole, дугуй унах зэрэг спортын олон төрлүүдээс мэргэжлийн багш нартай хамтран ажиллаж зааж байсан нь таалагдсан. Мөн хүүхдүүдийн авьяас чадварыг олж нээх боломжтой урлагийн тоглолтууд буюу мини холивууд, монгол аж ахуйтай танилцаж монгол гэр барих, үнээ саахыг харах, тараг бүрэх, морь унах гэх мэт хөтөлбөр байсан нь хүүхдийн өөр зүйлийг сурах, мэдрэх, танин мэдэхүйн чанарыг нэмэгдүүлэх боломжийг нээж өгсөн болов уу. Байгальд сонирхолтой туршилтуудыг хийх боломжтой байсан нь байгальд түгээмэл байдаг цэцэгт ургамал, шавьжуудын нэрсийг мэдэж, аргалаар цаас хийж болдогыг сурсан. Зуслангийн байгаль нь үнэхээр гайхалтай байсан, уулнаас буух үед хүчтэй бороо орж бүгд бороонд норж гүйх нь хэзээ ч мэдрээгүй харж байгаагүй мэдрэмжийг төрүүлсэн.
Зусланд ажиллах багш нартаа дүрэм журам, хүүхэдтэй хэрхэн ажиллах, ямар тоглоом тоглуулах зэрэг чанартай сургалтаар хавраас эхлэн бэлдэж хөтөлбөрөө боловсруулсан байсан ба эмч, харуул, үйлчлэгч нар гээд найрсаг хамт олон, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол бэлдэж үйлчилдэг тогооч нар, тухтай аюулгүй харуул хамгаалалттай орчин, хамтран ажилласан багш нарын чадварлаг харилцаа гээд олон сайхан дурсамж хүчтэй сэтгэгдэлүүдийг үлдээжээ.
[:eng]
This summer, I worked at the Dream International Children’s Camp located in Batsumber. It felt like I had gone back to my childhood when I worked as a camp teacher for the first time. When I got off the bus, I thought to myself, “How will I survive 10 days here?” But surprisingly, the time passed very quickly. The camp program was of high quality and accessible to all children. The children were not just resting; they were actively participating in various sports such as basketball, volleyball, football, cornhole, and cycling, all guided by professional instructors. I really liked that. There were also arts performances, mini talent shows, opportunities to learn about Mongolian agriculture, build a Mongolian yurt, watch milking cows, make yogurt, and ride horses. These programs offered the children the chance to learn new things, experience, and enhance their cognitive abilities. We also had the chance to do interesting experiments in nature, learning the names of common flowers and insects, and how paper can be made from argal (a type of dried dung). The nature around the camp was truly amazing, and when we descended from the mountain, a heavy rain started, and we all ran through the rain, which was a unique and unforgettable experience.
The teachers at the camp were well-prepared through quality training starting in the spring, covering rules and how to work with children, and what games to play. The camp also had a friendly team, including doctors, security guards, and service staff. The chefs prepared hygienic and nutritious food, and the environment was safe and comfortable, with good communication among the teachers. This camp left me with many beautiful memories and strong impressions.