- Үнэ:30к 60к 80к
- Багш:Н.Анх-Эрдэнэ
- Хугацаа:4 цаг, 8 цаг, 1 хоног
“SCHOOL CAMP” хөтөлбөрийн танилцуулга
Үндэслэл:
Орчин үеийн боловсролын хөгжлийн чиг хандлага зөвхөн академик суурьтай, багш төвтэй хэлбэрээс аажмаар татгалзаж, хүүхдийн оролцоог хангаж мэдлэгийг өөрөө бүтээх замаар сурч хөгжих оролцооны хэлбэрт шилжиж байна.
Боловсролын хүртээмж, тэгш байдал хангалтгүй байгаа завсрын энэ цаг үед хичээлээс гадуурх үйл ажиллагаа сургуулийн орчинд тэр бүр хангалттай явагдахгүй байгаа нь хүүхэд залуусын хөгжих төлөвших чөлөөтэй орчин нь цахим орчин болоод байна.
Мөн Ковидын дараах нийгмийн хямрал хүүхэд залууст амьд харилцааны дутагдал, өөрийгөө илэрхийлэх, харилцах хамтрах ур чадварын доголдолд байдлаар илэрч өсвөр, залуу үеийнхэн гэмт хэрэгт холбогдох, буруу дадал зуршилд автах зэрэг сөрөг үр нөлөөтэй юм.
Иймд хүүхдийн зуслангаар олгодог хүүхэд хөгжлийн хөтөлбөр нь зөвхөн зуны хугацаанд тодорхой хэсэгт бүлэгт хүрдэг байхаас илүү бүх хүүхдэд тэгш боломж олгох зорилгоор “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ, “Мөрөөдөл Олон улсын хүүхдийн төв” ТББ хамтран “School Camp” хөтөлбөрийг танхим болон зуслан хослуулсан байдлаар боловсруулаад байна.
Зорилго:
Хүүхэд, өсвөр насныханд өөрийгөө танин мэдэх, бусадтай харилцан хамтрах эерэг хандлага бий болгоход оршино.
Зорилт:
- Зорилго, хүсэл мөрөөдлөө тодорхойлох
- Өөрийгөө таньж мэдэх, хувийн онцлогоо тодорхойлох
- Өөрийгөө сэдэлжүүлнэ
- Бусдыг ойлгож сурна
- Багаар ажиллаж сурах
Хамрах хүрээ: Ахлах ангийн сурагчид
Хөтөлбөрийн ангилал: