"Мөрөөдөл" ОУ-ын хүүхдийн зуслангийн захиралын
2022 оны 5-р сарын 25-ны өдрийн 01 тоот тушаалын хавсралт 3
БАТЛАВ/ЗАХИРАЛ:.........................................
МӨРӨӨДӨЛ ЗУСЛАНГИЙН АМРАГЧ ХҮҮХДҮҮДИЙН
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ БАРИМТЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
-
Энэхүү журам нь Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслан (цаашид “зуслан” гэх) болон амрагч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч /цаашид “эцэг, эх” гэх/ нарын хоорондын харилцааг зохицуулахад оршино.
-
Энэхүү журамтай танилцсан эцэг эх бүртгэлийн хуудаст гарын үсэг зурж баталгаажуулснаар тус журамд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
ХОЁР. ЭЦЭГ ЭХИЙН ЭРХ
-
Эцэг эх нь эрүүл, аюулгүй орчинд хүүхдээ амраах эрхтэй.
-
Эцэг эх нь зусланд хүүхдээ амруулахад шаардлагатай мэдээллийг зуслангаас авах эрхтэй.
-
Хүүхдийг аюулгүй, эрүүл орчинд амарч байгаад хяналт тавих, эргэж очих.
-
Зуслангийн захиргаа, багш, ажилтнуудад хүүхдийн эрүүл ахуй, журмаар хүлээсэн үүргийн хүрээнд зүй ёсны шаардлага тавих, зуслангийн үйл ажиллагааны талаар санал, гомдлоо бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
ГУРАВ. ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ
-
Амрагч хүүхдийн эрүүл мэнд, зан чанарын онцлог, аливаа зуршлын талаар үнэн зөв мэдээллийг зуслангийн холбогдох ажилтанд өгөх үүрэгтэй.
-
Хүүхдээ тус зусланд амруулахтай холбоотой эрүүл мэндийн шинжилгээг хийлгэх, төлбөрийг тус ээлж эхлэхээс өмнө төлөх, хүүхдийн хувийн бэлтгэлийг хангаж өгөх, зусланруу явах, ирэх товлосон цаг, газарт хүргэж өгөх, авах үүрэгтэй.
-
Онц шаардлагагүй бол хүүхдэд үнэ бүхий зүйлийг өгч явуулахгүй байх үүрэгтэй. /гар утас, зургийн аппарат, алт мөнгө, үнэт эдлэл/ Үүнтэй холбоотой гарсан аливаа зүйлийг зуслангийн захиргаа хариуцахгүй.
-
Эргэлтээр ирэхдээ зөвшөөрөгдсөн цэгт уулзах, хүүхдэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн авч ирэхгүй байх.
-
Тухайн хүүхдийн буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас зусланд болон бусад амрагч хүүхдэд учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй. /тухайн үеийн зах зээлийн ханшаар бодож тооцно/
-
Зуслангийн холбогдох бусад дүрэм журамтай танилцах, зуслангаас тавьж буй зүй ёсны шаардлагыг биелүүлэх.