Error: Contact form not found.







Элит сургуулийн зүгээс бага дунд ангийн сурагчдын нийгэмшихүйн хөгжлийг дэмжих зорилгоор Зуны зусглангийн хөтөлбөрийг “Мөрөөдөл” зуслантай хамтран зохин байгуулсан.
2024 оны 6 сарын 1, 2-р ээлжийн 10 хоног багш сурагчдын маань оюун сэтгэлд аз жаргал, гэгээн хүсэл мөрөөдлийн гал цогийг асааж чадсан мөчүүд байлаа.
Хөтөлбөр хэрэгжүүлсэн багшийн хувьд дүгнэж хэлэхэд зуслан маань байгалийн үзэсгэлэнт газар, хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангасан , ая тухтай, хөгжиж тоглох орчин нөхцлийг бүрдүүлсэн, хамгийн гол нь багш ажилчид, харуул хамгаалалт гээд сэтгэл зүтгэлтэй, туршлагатай, чадварлаг хамт олон ажиллаж байсан нь урамтай сайхан байсан.
Мөрөөдлийн хамт олондоо маш их баярлалаа, улам их амжилт хүсье.
The summer camp was a fantastic experience! The activities were both fun and engaging, keeping everyone entertained and active. The campgrounds, cabins and bathrooms were clean and well-maintained, creating a comfortable environment. The food was always served on time, which kept everything running smoothly. The staff were incredibly friendly and helpful, always ready to assist and make everyone feel welcome. Their positive attitude added a lot to the experience. Overall, the camp was well-organized and enjoyable!
Мөрөөдөл зуслангийн хувьд жилийн жилд нөхөрлөл, халуун дулаан, уур амьсгалтай байдаг болохоор би ирэх дуртай байдаг. Та бүхэн маань хүүхдүүдээ зориод, зоригтой, зорилготой явуулаарай.
Энэ зун Батсүмбэрт байрлах Мөрөөдөл олон улсын хүүхдийн зусланд ажилласан. Анх удаагаа зуслангийн багш хийхэд яаг хүүхэд насандаа очсон юм шиг санагдаж билээ. Автобуснаас буугаад л яаанаа яаж 10 хоног өнгөрөөнөө гэж бодож байсан. Тэгтэл үнэхээр хурдан өнгөрсөн санагдана. Зуслангийн хөтөлбөр бол чанартай, хүүхэд бүхэнд хүртээмжтэй, хүүхдүүд зөвхөн амрах биш хөтөлбөрийн дагуу өөрсдийн сонирхолоороо сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, cornhole, дугуй унах зэрэг спортын олон төрлүүдээс мэргэжлийн багш нартай хамтран ажиллаж зааж байсан нь таалагдсан. Мөн хүүхдүүдийн авьяас чадварыг олж нээх боломжтой урлагийн тоглолтууд буюу мини холивууд, монгол аж ахуйтай танилцаж монгол гэр барих, үнээ саахыг харах, тараг бүрэх, морь унах гэх мэт хөтөлбөр байсан нь хүүхдийн өөр зүйлийг сурах, мэдрэх, танин мэдэхүйн чанарыг нэмэгдүүлэх боломжийг нээж өгсөн болов уу. Байгальд сонирхолтой туршилтуудыг хийх боломжтой байсан нь байгальд түгээмэл байдаг цэцэгт ургамал, шавьжуудын нэрсийг мэдэж, аргалаар цаас хийж болдогыг сурсан. Зуслангийн байгаль нь үнэхээр гайхалтай байсан, уулнаас буух үед хүчтэй бороо орж бүгд бороонд норж гүйх нь хэзээ ч мэдрээгүй харж байгаагүй мэдрэмжийг төрүүлсэн.
Зусланд ажиллах багш нартаа дүрэм журам, хүүхэдтэй хэрхэн ажиллах, ямар тоглоом тоглуулах зэрэг чанартай сургалтаар хавраас эхлэн бэлдэж хөтөлбөрөө боловсруулсан байсан ба эмч, харуул, үйлчлэгч нар гээд найрсаг хамт олон, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол бэлдэж үйлчилдэг тогооч нар, тухтай аюулгүй харуул хамгаалалттай орчин, хамтран ажилласан багш нарын чадварлаг харилцаа гээд олон сайхан дурсамж хүчтэй сэтгэгдэлүүдийг үлдээжээ.
[:eng]
This summer, I worked at the Dream International Children’s Camp located in Batsumber. It felt like I had gone back to my childhood when I worked as a camp teacher for the first time. When I got off the bus, I thought to myself, “How will I survive 10 days here?” But surprisingly, the time passed very quickly. The camp program was of high quality and accessible to all children. The children were not just resting; they were actively participating in various sports such as basketball, volleyball, football, cornhole, and cycling, all guided by professional instructors. I really liked that. There were also arts performances, mini talent shows, opportunities to learn about Mongolian agriculture, build a Mongolian yurt, watch milking cows, make yogurt, and ride horses. These programs offered the children the chance to learn new things, experience, and enhance their cognitive abilities. We also had the chance to do interesting experiments in nature, learning the names of common flowers and insects, and how paper can be made from argal (a type of dried dung). The nature around the camp was truly amazing, and when we descended from the mountain, a heavy rain started, and we all ran through the rain, which was a unique and unforgettable experience.
The teachers at the camp were well-prepared through quality training starting in the spring, covering rules and how to work with children, and what games to play. The camp also had a friendly team, including doctors, security guards, and service staff. The chefs prepared hygienic and nutritious food, and the environment was safe and comfortable, with good communication among the teachers. This camp left me with many beautiful memories and strong impressions.
Эрхэм хүндэт Мөрөөдөл зуслангийн хамт олон!
Diamond Mind Академийн хамт олны өмнөөс танай хамт олонд ойн баярын халуун мэндийг дэвшүүлье! Өсвөр насны хүүхдүүдэд мөрөөдлөө биелүүлэх, өөртөө итгэх итгэл, амьдралд хандах зөв хандлагыг төлөвшүүлэхэд танай хамт олоны хичээл зүтгэл , сэтгэл , зуслангийн үйл ажиллагаа маш чухал төдийгүй үнэлж баршгүй үнэ цэнтэй. Зуслангийн хөтөлбөр үйл ажиллагаа хүүхдүүдэд шинэ мэдлэг, чадвар эзэмших, өөрийгөө нээж илэрхийлэх орчин төдийгүй өөрсдийн үнэ цэнийг мэдрэх, өөрийгөө сорих, биеэ даах , найз нөхөдтэйгөө хамтдаа мөрөөдлийн ирээдүйг төсөөлөх гайхалтай орчин.
2021 оноос хойш 3 жилийн хугацаанд бид танай хамт олонтой хамтран ажиллахдаа өсвөр үеийн хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, тэдэнд зөв чиг баримжаа өгөх хичээл зүтгэлээ нэгтгэж хувь хүний хөгжлийн сургалттай хөтөлбөрт үйл ажиллагааг хамтарч үнэ цэн бүтээсэн нь бидний хувьд мартагдашгүй мөчүүд байлаа. Уулзах бүрд биднийг халуун дотно хүлээн авч, мэргэжлийн өндөр түвшний итгэлтэй үйл ажиллагаа явуулдаг танай хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэхүү үйлс нь өсвөр үеийн хүүхдүүдийн ирээдүйн амжилт, өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, нийгэмд эерэгээр нөлөөлөх иргэн болон төлөвшихөд үнэ цэнтэй хувь нэмэр болж байгаагаар бахархаж баярн мэндийг дахин хүргэе.
Цаашдын олон олон хамтын ажиллагаандаа үргэлжлүүлэн ажиллахдаа бид үргэлж баяртай байх болно.
Таны хүүхэд:
Энэ бүхэн хүүхэд муу гэсэн үг биш.
Зөв тайз, урам өгдөг орчин, өөрийгөө нээх боломж хэрэгтэй гэсэн дохио юм.
“Dream Got Talent” ээлж нь хүүхэд, өсвөр насныханд зориулсан, урлагийн авьяас, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл, тайзны ур чадварыг хөгжүүлэх 7 хоногийн онцгой урлагийн ээлж юм.
Урлаг бол зүгээр нэг үзүүлбэр биш.
Энэ нь хүүхдэд:
✅ Өөртөө итгэх итгэл
✅ Өөрийгөө илэрхийлэх чадвар
✅ Тайзны зориг
✅ Бүтээлч сэтгэлгээ
✅ Харилцааны чадвар
✅ Дурсамжтай туршлага
✅ Аз жаргалтай өсөлт
өгдөг.
Олны өмнө гарахаас айхгүй, өөрийгөө илэрхийлж сурна.
“Би чадна” гэдэг мэдрэмжийг бодит тайзан дээр мэдэрнэ.
Дуу, бүжиг, жүжиг, хөгжим, илтгэх ур чадвараа хөгжүүлнэ.
Сэтгэл, бодлоо бусдад ойлгомжтой хүргэж сурна.
Хамтарсан үзүүлбэр, тайзны бэлтгэлээр багийн ажиллагаа хөгжнө.
Зөвлөгөө авч сайжрах өсөлтийн сэтгэлгээтэй болно.
Шинэ санаа гаргах, өөрийн өнгө төрхөө бүтээж сурна.
Лекц биш.
Практик, rehearsal, challenge, бүтээлч дасгал, тайзны тоглоомоор суралцана.
Жишээ нь:
🎤 Singing practice
💃 Dance workshop
🎭 Acting game
🎙️ Public speaking challenge
🎼 Talent coaching
✨ Stage confidence drills
Хүүхэд өөрийн сонирхлоор клубээ сонгоно.
🌍 Гадаад багштай Англи ярианы клуб
🐎 Морин аялал
🚴 Дугуйн аялал
🏍️ Мото аялал
💃 Бүжиг
🏀 Сагсан бөмбөг
🏐 Гар бөмбөг
⚽ Хөл бөмбөг
🎨 Бүтээлч клуб
🎯 Тусгай сонирхлын клубүүд
🏆 Спортын наадам
🎤 Урлагийн наадам
👗 Загварын шоу
🔥 Галын наадам
🎉 Багийн тэмцээнүүд
🎭 Тайзны үзүүлбэрүүд
🎊 Surprise activities
Энэ ээлжийн оргил мөч бол:
🌟 Хүүхдүүд тайзан дээр авьяасаа үзүүлнэ
🌟 Шууд live дамжуулалттай
🌟 Олны танил уран бүтээлчид, шүүгчид оролцоно
🌟 Жинхэнэ шоуны уур амьсгал мэдэрнэ
🌟 Насан туршийн дурсамж үлдэнэ
✅ Илүү зоригтой болно
✅ Өөртөө итгэлтэй болно
✅ Олны өмнө ярьж сурна
✅ Авьяасаа илүү танина
✅ Шинэ найз нөхөдтэй болно
✅ Бүтээлч болно
✅ Тайзан дээр гялалзаж сурна
✅ Аз жаргалтай дурсамжтай болно
Учир нь энэ ээлж хүүхдэд:
Өөртөө итгэх итгэл өгдөг
Авьяасыг нь нээдэг
Тайзны зориг өгдөг
Бүтээлч чадвар өгдөг
Насан туршийн дурсамж өгдөг
12–17 насны өсвөр насныханд
Ялангуяа:
Ээлж бүрийн эхний 15 хүүхэд – Эртэч шувуу хөнгөлөлт
Бусад хөнгөлөлт урамшуулал:
Яг одоо ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй
© 2026 он. Мөрөөдөл Зуслан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
