info@dreamcamp.mn

+976 11-312895


"МӨРӨӨДӨЛ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЗУСЛАН”-ИЙН НЭРЭМЖИТ

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

Мөрөөдөл зуслан нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дотоодын их сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилготой "Мөрөөдөл зуслан”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаа зохион байгуулж байна. Бүтэн жилийн турш хэрэгжих уг хөтөлбөрт шилдэг 10 оюутан хамрагдах бөгөөд тэтгэлгээс гадна хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээ бусадтай хуваалцах, дадлага хийх боломжтой.
Нэг. Зорилго:
Идэвх санаачилгатай, амжилттай суралцаж буй тэргүүний оюутнуудыг урамшуулах, тэднийг сургах, ирээдүйн манлайлагч залуу үеийг дэмжих зорилготой.
Хоёр. Зорилт:
1.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” хөтөлбөрийн албан ёсны сургалтанд хамрагдаж, сертификат гардаж авах,
2.Хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж, ур чадвараа дээшлүүлэх,
3.Хүүхдийн зусланд багшаар ажиллаж багаар ажиллах чадвар, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх ажлын туршлагатай болох,
4."Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох” судалгаанд хамтран ажиллах
Гурав. Тавигдах шаардлага:
1. МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ХААИС, АШУҮИС, СЭЗИС, Мандах ИС-ийн өдрийн ангийн 2, 3-р дамжаанд суралцаж буй оюутан байх,
2. 19 - 25 настай байх,
3. Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх,
4. Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
5. Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх,
6. Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх,
7. Хүүхдийн зусланд ажиллах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх
Дөрөв. Тэтгэлэг олгоход баримтлах зvйл:
1. Нэг жилд нийт 10 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ 2,000,000 төгрөг байна. (1,500,000 нь мөнгөн дүнгээр сар бүр олгогдох, 500,000 төгрөг нь сургалт хэлбэрээр олгогдоно)
2. Эхний шатны шалгаруулалт: Мөрөөдөл ОУ-н хүүхдийн зуслангийн байранд зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, хүсэлт, эссег харгалзан үзнэ.
3. Хоёр дугаар шатны шалгаруулалт: Эхний шатанд тэнцсэн 30 оюутныг багт хуваан даалгавар биелүүлнэ. Даалгаврыг зуслангийн удирдлагын баг өгнө.
4.Төслийн даалгаврын биелэлтээс хамааран шилдэг 10 оюутан шалгарна.

Тав. Бүртгэл:
- 2018 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 10 өдөр хүртэл Мөрөөдөл зуслангийн байранд бүртгэнэ.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.

Зургаа. Бүрдүүлэх бичиг баримт:
1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссе (анкет татах: _tetgeleg_mrdl.pdf [1.1 Mb] (Downloads: 446) ),
2. Эссены сэдэв: "Зөв дадал” (200 – 250 үгтэй байх)
3. Нэг хувь цээж зураг (3*4 хэмжээтэй сүүлийн 5 сард авахуулсан байх),
4. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй),
5.Нийт суралцсан хугацааны голчийг улирал тус бүрээр гарган баталгаажуулсан байх,
6.Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар (Зөвхөн оюутан байх хугацааны амжилтыг хавсаргах, нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
 
Долоо. Шалгаруулалтын хугацаа
1-р шат: 2018 оны 04 сарын 10-ны өдрөөс 04 сарын 13-ны өдөр хүртэл
2-р шат: 2018 оны 04 сарын 16-ны өдрөөс 04 сарын 30-ны өдөр хүртэл

Мөрөөдөл зуслан
Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Happy land тоглоомын төвийн 2 давхарт 8 тоот
Танд асуулт байвал дараах хаягаар холбогдоно уу.
Утас: 70130108, 80089807
Вэб сайт: www.dreamcamp.mn
Тэтгэлэгт хөтөлбөрийн зохицуулагч О. Батчулуун утас: 99670701
ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ ТАТАХ: -zhuram_20180402.pdf [287.6 Kb] (Downloads: 120)
To Top ↑