info@dreamcamp.mn

+976 11-312895

Мөрөөдлийн тэтгэлэгт хөтөлбөр
Уг хөтөлбөр нь дотоодын их сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм. Тэтгэлэгт хөтөлбөр нь үндсэн 2 үе шаттайгаар сонгон шалгаруулж, шилдэг 10 оюутан хамрагдана.
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн оролцоог дэмжих зорилготой.
Тавигдах шаардлага:
1.МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ХААИС-ийн өдрийн ангийн нийгэм, соёл урлаг, менежментийн 2, 3-р дамжаанд суралцаж буй оюутан байх
2. 25-аас доош насны, Монгол улсын иргэн байх
3. Төрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх
4. Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх
5. Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх
6.Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх
Хүүхдийн зусланд ажиллах, өөрийгөө нээн хөгжүүлэх, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх
За ингээд тун удахгүй зарлагдах тэтгэлэгт хөтөлбөртөө бэлдээд байж дээ амжилт оюутан залуусаа

To Top ↑