info@dreamcamp.mn

+976 11-312895

 

"Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслан"-н нэрэмжит Математик, Монгол хэлний стандарт-II олимпиад 2017 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд 11-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдсан билээ. Уг олимпиадыг 2 дахь жилдээ мэргэжлийн багш нарын багтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шилдэг сурагчдыг зусланд үнэ төлбөргүй амраадаг уламжлалтай.
МАТЕМАТИК: Нийт 1119 хүүхэд оролцсоноос Алтан медаль 55 хүүхэд, Мөнгөн медаль 73 хүүхэд, Хүрэл медаль 106 хүүхэд нийт 234 медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.
МОНГОЛ ХЭЛ: Нийт 534 хүүхэд оролцсоноос Алтан медаль 19 хүүхэд, Мөнгөн медаль 57 хүүхэд, Хүрэл медаль 65 хүүхэд тус тус хүртсэн амжилт үзүүлсэн байна. 

Дүнгийн хурал, шагнал гардуулах ёслол 04.26-ны өдөр 11-р сургууль дээр болж өндөрлөлөө . Анги тус бүрээс хамгийн шилдэг буюу 1-р байранд зусланд 100% үнэ төлбөргүй амрах эрхийн бичиг, 2-р байранд 60% хөнгөлөлтийн эрхийн бичиг, 3-р байранд 40% хөнгөлөлтийн эрхийн бичиг олгов. Сурагчдаа амжилттай оролцуулсан Математик, Монгол хэлний багш нарт "Шилдэг уяач багш" өргөмжлөл гардуулсан юм. 




To Top ↑