info@dreamcamp.mn

+976 11-312895

 

"Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслан" маань Их Талын Дуулиан ТББ-тай 2014 оноос хойш хөлбөмбөгийн сургалттай зуны зуслан сургалт хамтран явуулсаар ирсэн билээ. Их талын дуулиан ТББ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөлбөмбөгийн холбоо, "Их Талын Дуулиан ТББ" болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газартай хамтран зохион байгуулж буй 11 дэх удаагийн Нийслэлийн аварга шалгаруулах "ДУУЛИАН-2020" заалны хөлбөмбөгийн тэмцээний Финалын тоглолтууд явагдан өндөрлөж дүнгээ гаргалаа. Уг тэмцээнд Улаанбаатар хотын 85-н сургуулиас 8-н насны ангилалд 183 баг оролцсон юм.  Мөрөөдөл зуслан нь 11 насны шилдэг 6-н тоглогчдод Зусланд 100% үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагнав. Ингээд 11 насны ангиллын Шагналт байранд орсон баг тамирчдыг танилцуулъя. Охид-11 насны ангилалд I байр  10-р сургууль Termigas, II байр - 79-р сургууль / БСБ сервис /, III байр - 41-р сургууль / Сэлба Сервис /, IV байр - 65-р сургууль / Сүү ХК/, Шилдэг тоглогч Хандмаа 10-р сургууль, Шилдэг Хаалгач Ганболор 41-р сургууль, Мэргэн бууч Баясгалан 79-р сургууль. Хөвгүүд-11 насны ангилалд I байр - Буянт-ухаа ЦС / Хүннү эйр /, II байр - 84-р сургууль / Тэнгэр даатгал /, III байр - оюуны ундраа ЦС / Хасбанк /, IV байр - 14-р сургууль / Худалдаа хөгжлийн банк /, Шилдэг тоглогч Содбилэг Буянт-ухаа ЦС, Шилдэг Хаалгач Итгэлт 14-р сургууль, Мэргэн бууч Түвшинтөр 137-р сургууль. Нийт баг тамирчдад баяр хүргэе. БИД ДУУЛИАНЫ ЭЗЭД. Монгол улсын ерөнхийлөгч хөвгүүд 15 насны ангиллын аваргуудад шагнал гардуулсан ба мөн 2016-2017 оны шилдгийн шилдэг тамирчинд шагналыг гардуулсан билээ. 
 

 

 

 


 


 

 



 

To Top ↑