info@dreamcamp.mn

+976 11-312895

"Мөрөөдөл олон улсын хүүхдийн төв” НҮТББ болон "Muse’s” сургалтын төв хамтран Математик, Монгол хэлний хичээлийн стандарт олимпиадыг анх удаа амжилттай зохион байгууллаа. Олимпиадад Монгол хэл – 598 сурагч, Математик – 353 сурагч нийт 48 сургуулийн 1-11-р ангийн 951 сурагч оролцлоо. Мөн Мөрөөдөл зуслангийн үйл ажиллагаа явуулдаг Төв аймгийн Батсүмбэр сумын 1-11-р ангийн 51 сурагч оролцсон. Нийт 221 медаль олгогдохоос алтан медаль 23 сурагч, мөнгөн медаль 69 сурагч, хүрэл медаль 129 тус тус хүртсэн юм.

 

Уг олимпиадад амжилттай оролцсон сурагчдад Мөрөөдөл зуслангийн зүгээс анги тус бүр дээр 1-р байр эзэлсэн сурагчдад 100 хувь, 2-р байр эзэлсэн сурагчдад 60 хувь, 3-р байр эзэлсэн сурагчдад 40 хувь тус бүр хөнгөлттэй амрах эрхийн бичиг гардуулах бөгөөд нийт 8,8 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж буй юм. 

Олимпиадын дүнгийн хурал 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр олимпиад зохион байгуулагдсан Технологийн дээд сургуульд 16:00 цагт болох бөгөөд амжилттай оролцож медальт байранд шалгарсан хүүхдүүдийг хүрэлцэн ирж медалиа гардан авахыг урьж байна.

Цаашид бид энэхүү олимпиадыг илүү өргөн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно. Нийт оролцсон бүх сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

  

МАТЕМАТИК 

 


 

 


 


 

 




 

 

 



 

 

МОНГОЛ ХЭЛ 

  

 


  

 

 


 



 

 




 

 


 






To Top ↑