info@dreamcamp.mn

+976 11-312895

Зөв дадал гэрэлт ирээдүй

"ЗӨВ ДАДАЛ – ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ”

Хүүхдийн зуслангийн ач холбогдол нь зөвхөн эрүүл агаарт цагийг хөгжилтэй өнгөрөөх явдал биш, энд хүүхдүүд бие дааж суран, найз нөхөдтэй болоод зогсохгүй, өөрийн авьяас, хүсэл мөрөөдлөө нээн хөгжүүлэх олон төрлийн сонирхолтой хөтөлбөр, клуб үйл ажиллагаанд хамрагддаг. Мөрөөдөл зуслангийн хувьд спорт, урлаг, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг судалгаан дээр үндэслэн хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн боловсруулдаг байна. 
Мөн амрагч хүүхэд бүрд зөв дадал олгох үүднээс Дэлхийн алдарт Франклин кови компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан "Аз жаргалтай хүүхдийн долоон дадал” хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлээд байна. Бид эхлээд зуршлыг бий болгоно, дараа нь зуршил биднийг бий болгоно гэж Английн яруу найрагч хэлсэн байдаг. Тэгвэл зуршил буюу дадал гэж юу вэ? Зурсланд амрангаа хэрхэн зөв дадлыг бий болгох вэ? Амрагч хүүхдүүддээ олгодог нэгэн дадлыг жишээ болгон дурдвал "Стакан усаар шүдээ угаах” дадал юм. Бид шүдээ угаахдаа усныхаа цоргыг хаалгүй угаахад 5 – 10 литр ус зарцуулдаг байна. Энэ нь жилд 3650 – 7300 литр усыг зөвхөн шүдээ угаахад зарцуулдаг гэсэн үг. Харин стаканд хийж угаахад 200 гр ус зарцуулна гэж үзвэл жилд 146 литр ус хэрэглэнэ. Энэ мэт жижиг дадал нь эргээд байгаль орчинд маш том эерэг нөлөөг үзүүлэх юм.

Ангилал: Зургийн цомог

Он сар: 2016-1 сарын-11 / 11:16

To Top ↑