info@dreamcamp.mn

+976 11-312895

"МЭРГЭЖЛИЙН БАГ ХАМТ ОЛОН”
Багш, ажилчдыг хүүхэдтэй ажиллах арга зүй, хөгжлийн хөтөлбөрт төрөл бүрийн сургалтаар дамжуулж бэлддэг. Тухайлбал Франклин кови компанийн долоон дадал, тоглоомын аргаар багийн ажиллагаа, хүүхэд өөрийгөө нээх чадварыг хөгжүүлдэг "Teamwork & Teamplay”, зуслангийн холбоо болон НХГБХГазраас зохион байгуулдаг төрөл бүрийн сургалтуудад хамруулдаг. Мөн ээлж бүрийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдгаараа онцлог юм. Тухайлбал хөл бөмбөгийн ээлжийг "Их Талын Дуулиан” ТББ, сагсан бөмбөгийн ээлжийг "Этүгэний Ирвэсүүд” клуб, урлагийн ээлжийг мэргэжлийн дуу бичлэгийн студи "Студи-15”, моделийн ээлжийг "Монгол Модель” агентлагтай тус бүр хамтран явуулдаг байна.
To Top ↑