info@dreamcamp.mn

+976 11-312895

МОНГОЛ ХЭЛ: Энэ жилийн олимпиадад нийт 584 сурагч оролцсоноос Алтан медаль 20 сурагч, Мөнгөн медаль 54 сурагч, Хүрэл медаль 62 сурагч нийт 136 медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

Дүнгийн хурал, шагнал гардуулах ёслол 2019 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 16:00 цагаас "Гүн галуутай" цогцолбор сургууль дээр болно. Анги тус бүрээс оноогоороо хамгийн шилдэгээр буюу 1-р байранд шалгарсан сурагч тус зусланд 100% үнэ төлбөргүй амрах эрхийн бичиг, 2-р байранд 60%-ийн хөнгөлөлттэй эрхийн бичиг, 3-р байранд 40% хөнгөлөлттэй эрхийн бичгийг гардуулах юм.  
 

Зөвлөмж:

Дараа дараагийн олимпиад, шалгалт, тэмцээн уралдаанд нь зориулж дараах бяцхан зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Хариуг хоосон орхихгүй байх, зөв хариуг мэдэхгүй бол вариант хоосон үлдээлгүй өөрийн зөв гэсэн вариантыг дугуйлах. 

2. Олимпиад эхлэхээс дор хаяж 10 минутын өмнө ирсэн байх. 

3. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдэд хэт их шаардлага тавих хандлагатай байдаг. Манай олимпиадын хувьд хүүхдүүдийг урамшуулах, зуслангаа таниулах, оюунлаг хүүхэд багачуудад зусланд амрах боломж олгох зорилготой бөгөөд хүүхдүүдтэйгээ олимпиадын материал, ассент багш, бусад хүүхдүүд гэх мэт энгийн зүйлсийн талаар ярилцаж, хэрвээ медаль аваагүй бол цаашид хичээлээ сайн бэлдэж, даалгавраа хамтдаа сайн хийцгээе гэж үгээрээ урамшуулах нь хүүхдэд эерэгээр нөлөөлнө.

Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй!!!

 

1-р анги 

olimpiad_mon-hel_2019_web-1_mon_hel.pdf [86.18 Kb] (Downloads: 238)

2-р анги
olimpiad_mon-hel_2019_web-2_mon_hel.pdf [90.22 Kb] (Downloads: 188)

3-р анги
olimpiad_mon-hel_2019_web-3_mon_hel.pdf [86.79 Kb] (Downloads: 113)

4-р анги
olimpiad_mon-hel_2019_web-4_mon_hel.pdf [89.25 Kb] (Downloads: 105)

5-р анги
olimpiad_mon-hel_2019_web-5_mon_hel.pdf [89.04 Kb] (Downloads: 164)

6-р анги
olimpiad_mon-hel_2019_web-6_mon_hel.pdf [81.91 Kb] (Downloads: 74)

7-р анги
olimpiad_mon-hel_2019_web-7_mon_hel.pdf [77.96 Kb] (Downloads: 32)

8-р анги
olimpiad_mon-hel_2019_web-8_mon_hel.pdf [78.42 Kb] (Downloads: 68)


To Top ↑