info@dreamcamp.mn

+976 11-312895

"Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслан"-н нэрэмжит Математик, Монгол хэлний стандарт-IV олимпиад 2019 оны 03 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн Нацагдоржийн нэрэмжит Гүн галуутай цогцолбор сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг олимпиад маань 4 дэх жилдээ мэргэжлийн багш нарын багтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд анги тус бүрээс эхний гурван байрт оноогоороо жагссан сурагчдыг зусланд 100%, 60%, 40%-ийн хөнгөлөлттэй амраах эрхийн бичгийг нийт 48 хүүхдэд гардуулдаг билээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


МАТЕМАТИК: Энэ жилийн олимпиадад нийт 679 сурагч оролцсоноос Алтан медаль 26 сурагч, Мөнгөн медаль 20 сурагч, Хүрэл медаль 45 сурагч нийт 91 медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

Дүнгийн хурал, шагнал гардуулах ёслол 2019 оны 3 дугаар сарын 31-ны өдөр 16:00 цагаас "Гүн галуутай" цогцолбор сургууль дээр болно. Анги тус бүрээс оноогоороо хамгийн шилдэгээр буюу 1-р байранд шалгарсан сурагч тус зусланд 100% үнэ төлбөргүй амрах эрхийн бичиг, 2-р байранд 60%-ийн хөнгөлөлттэй эрхийн бичиг, 3-р байранд 40% хөнгөлөлттэй эрхийн бичгийг гардуулах юм. 


Зөвлөмж:

Дараа дараагийн олимпиад, шалгалт, тэмцээн уралдаанд нь зориулж дараах бяцхан зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Хариуг хоосон орхихгүй байх, зөв хариуг мэдэхгүй бол вариант хоосон үлдээлгүй өөрийн зөв гэсэн вариантыг дугуйлах. 

2. Олимпиад эхлэхээс дор хаяж 10 минутын өмнө ирсэн байх. 

3. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдэд хэт их шаардлага тавих хандлагатай байдаг. Манай олимпиадын хувьд хүүхдүүдийг урамшуулах, зуслангаа таниулах, оюунлаг хүүхэд багачуудад зусланд амрах боломж олгох зорилготой бөгөөд хүүхдүүдтэйгээ олимпиадын материал, ассент багш, бусад хүүхдүүд гэх мэт энгийн зүйлсийн талаар ярилцаж, хэрвээ медаль аваагүй бол цаашид хичээлээ сайн бэлдэж, даалгавраа хамтдаа сайн хийцгээе гэж үгээрээ урамшуулах нь хүүхдэд эерэгээр нөлөөлнө.

 

Жич: Монгол хэлний олимпиадын дүн 3 дугаар сарын 31-ны 12:00 цагт орно.


Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй!!!

1-р анги

 olimpiad_math_2019_web-1_math.pdf [92.85 Kb] (Downloads: 509)

2-р анги
olimpiad_math_2019_web-2_math.pdf [96.96 Kb] (Downloads: 497)

3-р анги
olimpiad_math_2019_web-3_math.pdf [86.65 Kb] (Downloads: 228)

4-р анги
olimpiad_math_2019_web-4_math.pdf [94.55 Kb] (Downloads: 215)

5-р анги
olimpiad_math_2019_web-5_math.pdf [90.72 Kb] (Downloads: 192)

6-р анги
olimpiad_math_2019_web-6_math.pdf [87.32 Kb] (Downloads: 156)

7-р анги
olimpiad_math_2019_web-7_math.pdf [80.36 Kb] (Downloads: 83)

8-р анги
olimpiad_math_2019_web-8_math.pdf [80.48 Kb] (Downloads: 148)


 

 


To Top ↑