info@dreamcamp.mn

+976 11-312895

 
Улаанбаатар хот 2018.11.21

Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 11 сарын 20-ны өдрийг Дэлхийн Хүүхдийн өдөр болгон зарласантай холбогдуулан бид бүхэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын зорилтот бүлгийн өрх, хүүхэд багачуудад туслах зорилготойгоор Dream Volunteer сайн дурын ажлыг амжилттай зохион байгууллаа. 

 

 
Тус сайн дурын үйл ажиллагаагаар Батсүмбэр сумын зорилтот бүлгийн амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон 12 өрхийн 41 хүүхдэд хичээлийн хэрэглэл /Үзэг, харандаа/ , Хувцас хэрэглэл, Өрх болгонд гурил, 2 будааг хандивлаж нийт мөнгөн дүнгээр 603,200 төгрөгийн тусламжийг үзүүллээ.
 

To Top ↑