info@dreamcamp.mn

+976 11-312895

 

 

 

Зуны зугаатай өдрүүд зусланд...

Хүүхэд насны хамгийн гайхалтай дурсамж, торгон мөчүүд зусланд өнгөрдөг. Мөрөөдөл зуслангийн 1-р ээлж болох Дуулиан 2020 хөлбөмбөгийн ээлж амжилттай өндөрлөж 2-р ээлж эхэллээ. Эхний ээлжид хамгийн бага насны хүүхдүүд амардгаараа онцлогтой юм. Мөн өдөр бүрийн хөтөлбөрт Дуулиан 2020-ийн мэргэжлийн багш дасгалжуулагч нар оролцож хөлбөмбөгийн ногоон талбайн эзэн нь байж чадлаа. Амрагч хүүхэд бүхэн хөлбөмбөгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй болж, анхан шатны техникүүдийг суралцаад гэрийн зүг буцсан юм. Хөлбөмбөгийн ээлж энэ жил ДАШТ-тэй давхцсан нь бүр сонирхолтой байлаа.


Үүгээр ч зогсохгүй Мөрөөдөл зуслангийн үндсэн хөтөлбөрүүд болох Mini Olympic, Mini Hollywood, Fashion Show зэрэг тэмцээн уралдаанууд маш сонирхолтой, ширүүн өрсөлдөөнтэй болж авьяас чадвар, багийн хамтын хүчээр Theodore бүлэг илүү байж 1-р ээлжний шилдэг бүлгээр шалгарсан юм. Жирхний нэрээр нэрлэгдсэн Alvin, Simon, Theodore, Chip, Dale гэхээр та гайхаж магадгүй. Манай зусланд олон зуун жирх амьдардаг гэвэл итгэх үү...

 


 

Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг манай зуслан "Аз жаргалтай хүүхдийн 7 дадал”-ыг амжилттай нэвтрүүлж дотоодтоо хэрэгжүүлж хөтөлбөртөө тусгаж чадсан. Тус 7 дадлыг тоглоомыг хэлбэрээр хүүхэд амрагч нартаа зааж сургаж, амьдралд нь тус дэм, эерэг нөлөө үзүүлэхээр ажиллаж байна.

 

 Мөн манай зусланд 10 төрлийн клуб ажилладаг гэдгийг дахин дуулгахад таатай байна. Сагс, хөлбөмбөг, Англи хэл, Оюун ухаан зэрэг урлаг спортын клубээс хүүхэд өөрийн хүссэнээ сонгож суралцах боломжтой. Зусланд мэргэжлийн зурагчин ажилладаг тул хүүхэд бүрийн олон арван зураг манай архивт үлддэг. Амрагч бүр зургаа биднээс авах боломжтой ба зуслангийн фэйсбүүк хуудсаар тухайн өдрийн зургууд орж байдаг.

 

 

 

Нэмж хэлэхэд дараа дараагийн ээлжийн бүртгэл явагдаж байгаа бөгөөд хүүхдийн тоо дүүрхээс өмнө амжиж бүртгүүлээрэй. Та бүхнийг халуун дотно уур амьсгалтай, эрч хүчтэй гайхалтай залуу бүрэлдэхүүнтэй шилдгийн шилдэг хамт олон хүлээж байна. Мөрөөдөл олон улсын хүүхдийн зусланд ТАВТАЙ МОРИЛ.


#DreamInternationalCamp #UlaanbaatarMongolia #WrittenByTeamleader

To Top ↑