info@dreamcamp.mn

+976 11-312895

 
Уг гэрээгээр ШУТИС - БУХС-н Нийгмийн ажилтны 3-р курсын оюутнууд Мөрөөдөл зусланд олон нийт, байгууллагатай ажиллах дадлага хийнгээ туслах багшаар ажиллах, мөн Хүүхэд хөгжлийн хөтөлбөр, судалгаа, төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар болсон байна.
БУХС-н дэргэдэх Сэтгэл зүйн төвийн мэргэжлийн сэтгэл зүйчид нь мэргэжил сонголт, сэтгэл гутралаас гарах арга, авьяасын менежмент, дэлгэцийн хамаарал, дарамт дээрэлхэлт зэрэгт мэргэшсэн бөгөөд эдгээр тал дээр зуслангийн орчинд хэрхэн хүүхдүүдэд зөвлөгөө өгөх тал дээр хамтран ажиллах юм байна.

Мөрөөдөл зуслангийн захирал А.Цогтмагнай хэлэхдээ хүүхдийн зуслан нь хүүхэд амрахаас гадна төрөл бүрийн хөтөлбөрт оролцож өөрийгөө нээх, авьяас чадвараа хөгжүүлэх том боломжийг хүүхэд багачуудад олгодог талбар бөгөөд уг хөтөлбөрийг улам илүү үр дүнтэй болгох тал дээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн бол ШУТИС, БУХС-ийн захирал А.Энхбат мэргэжлийн талаас хамтран ажиллах бүрэн боломжтой, цаашид дадлага хөтөлбөрөөс гадна судалгаа хөгжүүлэлт, төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах бүрэн боломжтой гэлээ.
Мөн ШУТИС-ийн БУХС-ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Я.Төгөлдөр хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг илүү үр дүнтэй амжилттай явуулах тал дээр Сэтгэл зүйн төвөөр дамжуулан өргөн хүрээнд хамтран ажиллах, ялангуяа зуслангийн орчинд мэргэжлийн зөвлөгөөг хүүхэд багачуудад өгөх, багш ажилчдыг сургах тал дээр хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн юм.
Нийгмийн ажлын 3-р курсын нийт 6 оюутан дадлага хийхээр болсон тухай анги удирдсан багш С.Ариунцэцэг хэлсэн байна.

To Top ↑