info@dreamcamp.mn

+976 11-312895

МӨРӨӨДӨЛ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЗУСЛАНД ТАВТАЙ МОРИЛ

Манай зуслан нь Хэнтий нурууны баруун өмнөд салбар уулсад далайн түвшингээс дээш 1200 метрын өндөрт Түшээ гүн, Баянголын үзэсгэлэнт хөндийд байрладаг. Эргэн тойрон төрөл бүрийн ургамал, гол рашаан, ой модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгальтай.
Бид улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг амьдрах ухаан, англи хэлний ярианы сургалт, адал явдалт хөгжилтэй хөтөлбөрүүдээр дамжуулан тэднийг хүсэл мөрөөдөлтэй, ирээдүйдээ итгэлтэй зөв хүн болон төлөвшихөд нь туслах зорилгоор 2007 оноос хойш эхлэн үйл ажиллагаагаа шинэчилэн ажиллаж байна.
 

АЛСЫН ХАРАА

Хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө олж авдаг олон улсын стандартад нийцсэн зуслан, сургалтын төв байна.
 
ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүсэл мөрөөдөлтэй, чадварлаг ирээдүйн боловсон хүчинг бэлтгэх
 
ЗОРИЛТ

1.    Хүүхэд бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх
2.    Хүүхэд бүрийг чадваржуулах цогц сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх
3.    Хүсэл мөрөөдлөө олох, түүнд хүрэх арга замыг зааж сургах
 
БИДНИЙ УРИА

Хүүхэд бол дүүргэх ёстой сав биш, дүрэлцэх ёстой бамбар юм.
 
БИДНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Залуу үе нь хүсэл мөрөөдөлгүй бол улс үндэстэнд ирээдүй үгүй.
 


ЗУСЛАНГИЙН ХҮЧИН ЧАДАЛ

Манай зуслан 1 дор 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 3-5 хүүхдийн багтаамж бүхий 45-н байр, 200 хүүхэд хүлээн авах ресторан, кафе ажилдаг. Мөн 300хүний багтаамж бүхий диско заал, сургалт байр, зориулалтын сагсан бөмбөг, элсний волейбол, хөл бөмбөгийн ногоон талбайтай.
 
ХАРУУЛ ХАМГААЛАЛТ

Мөрөөдөл зуслан нь 24 цагийн ээлжийн харуул хамгаалалттай бөгөөд зуслангын бүс нь хашаагаар хүрээлэгдсэн байдаг. 2015 оноос нэгдсэн камерийн системийг зуслан дээрээ нэвтрүүлээд байна.
ЗУСЛАНГИЙН ЭМНЭЛЭГ

Зуслангийн эмчээр хүүхдийн их эмч ажилладаг. Стандартын дагуу анхан шатны тусламж үзүүлэх эмнэлгийн болон эмийн нөөцтэй бөгөөд жил бүр шинэчилж, сайжруулдаг.
 
ЗУСЛАНГИЙН РЕСТОРАН 

Манай ресторан нь амрагч хүүхдүүдийн эрүүл мэнд болон сэтгэл ханамжинд бүрэн анхаарч, эрүүл цэвэр орчинд хүнсний чанар стандарт хангасан бүтээгдэхүүнээр эрүүл, элчлэг тэжээлтэй хоол хүнсээр үйлчилхээс гадна мэргэжлийн чадварлаг тогоочийн сэтгэлээ шингээж хийсэн хоол хүнсээр үйлчилдэг.
Хүүхдүүд өдөрт 5удаа хооллох ба орой бүр сүү тарагаар үйлчилдэг.
"ИДЭХ ХООЛ ЭМ БОЛЖ, УУХ ЭМ ХООЛ БАЙХ ЁСТОЙ” Эртний Грекийн суут ухаантан, эмч Гиппократ

 

Манай багш нар

Ж.Дашдондог

Мөрөөдөл зуслангийн зөвлөх багш

  Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, олон улсын хүүхдийн утга зохиолын 6 удаагийн шагналт хүүхдийн зохиолч

Р. Мөнхтуяа

Хөтөлбөрийн Ахлах багш

  Хүүхдийн байгууллагад 7 жил ажилласан туршлагатай Мөрөөдөл Зусланд 6 дахь жилдээ ажиллаж байна.  

Л. Ууганбаяр

Арга зүйч, Ерөнхий менежер

  Хүүхдийн байгууллагад 2010 оноос хойш ажиллаж байна Мөрөөдөл Зусланд 6 дахь жилдээ ажиллаж байна.

Г. Заяа

Хөтөлбөрийн Ахлах багш

                                            Хүүхдийн байгууллагад 9 жил ажилласан

Хамтрагч байгууллага

To Top ↑